Tuesday , May 21 2019
Home / МЭДЭЭ / Улс төр

Улс төр

АН-ЫН ГИШҮҮД С.ЭРДЭНИЙГ НАМЫН ДАРГЫН АЖЛАА ӨГӨХИЙГ ШААРДЛАА

АН-ын хэсэг гишүүд өнөөдөр намын дарга С.Эрдэнийг огцруулах шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Тэд С.Эрдэнийг 15 үндэслэлээр огцрох ёстой гэж үзэж байгаа аж.  АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв “Манай намын удирдлагад гарчихаад байгаа бүлэглэл, бүлэглэлийн хамсаатан болсон С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар хариуцлага хүлээж огцрох ёстой. Тэднийг огцор гэж удаа дараа шаардаж, тэмцэж …

Дэлгэрэнгүй

С.ТӨМӨРБААТАР: АН-ЫН ХЭСЭГ ЗАЛУУС Ц.ЭЛБЭГДОРЖ, С.ЭРДЭНИЙН ГАР, ХӨЛ БОЛСОН БАЙНА

АН-ын залуучууд намынхаа удирдлагуудад уриалга гаргаж мэдээлэл хийлээ. Тэд “АН-ын удирдлагууд улс төрийн нөхцөл байдалд тохироогүй буруу бодлого явуулсны улмаас бүлэггүй болсон. Мөн 60 тэрбум, ЖДҮ, Эрдэнэтийн 49 хувь зэрэг томоохон хэрэгт АН сөрөг хүчнийхээ зүгээс хатуу тэмцэж чадаагүйгээс үүдэн намын нэр хүнд унаж байна” гэж үзжээ. Уг хуралд АН-ын …

Дэлгэрэнгүй

С.Баярцогт, Н.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг цагдан хорилоо

АТГ-аас өчигдөр нэр бүхий хэд хэдэн хүнийг саатуулжээ. Тодруулбал, Сангийн сайд асан С.Баярцогт Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Н.Ариунсан, Эрдэнэс Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг саатуулсан байна. С.Баярцогт, Н.Ариунсанг нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар, Б.Бямбасайханыг Дубайн гэрээтэй холбогдуулан  таслан сэргийлэх арга хэмжээ авч ШШГЕГ-ын харьяа …

Дэлгэрэнгүй

У.Хүрэлсүхийн ЗГ юу хийх, ямар үр дүнд хүрэх талаар эмх цэгцтэй ойлголтыг өгч чадсангүй

Гадаад бодлогын хэрэгжилтийн талаар УИХ дахь АН-ын бүлэг санал дүгнэлт  хүргүүллээ. Монгол Улсын Ерөнхий сайд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын гадаад бодлого, түүний хэрэгжилтийн талаар  хийсэн мэдээлэлтэй холбогдуулан  УИХ дахь Ардчилсан намаас гаргасан санал дүнэлт гаргаж  УИХ-ын гишүүн Л.Болд чуулганы хуралдаанд уншиж танилцуулсан юм. Монгол Улсын Ерөнхий сайдын Монгол …

Дэлгэрэнгүй

Хонгилын цаад эзэн, гардан гүйцэтгэгч нарт хариуцлага тооц

Хуульзүй дотоод хэргийн сайдаар Ц.Нямдоржийг томилогдсоны дараа ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц ноцтой мэдээлэл хийсэн юм. https://www.facebook.com/altankhuyag.norov/videos/1923560864322479/ Тэрээр “Ц.Нямдорж сайд болохоороо С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байгаа хүмүүсийг сольдог. Хэргийг тагнуулын байгууллагаас салгадаг нь цаанаа улс төрийн зорилготой. Мөн Ц.Нямдорж, Д.Дорлигжав, Н.Алтанхуяг нарын бүлэглэл хүчтэй. Шахаа хийдэг” хэмээн ярив. Мөн сүүлд “Цензургүй” яриа нэвтрүүлэгт орохдоо ч энэ тухай ярьсан юм. Тэгвэл энэ талаар Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Хонгилын цаад эзэн, гардан гүйцэтгэгч нарт хариуцлагаа тооцооч ээ” хэмээн …

Дэлгэрэнгүй

Батын Хурц гэж яг хэн юм вэ?

Монголын улс төрчид ганцхан хүнээс айдаг нь АТГ, ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Б.Хурц гэх. Өнгөрсөн өдрүүдэд болсон үйл явдлууд үүнийг ортой гэдгийг баталсан. Тодруулбал тэрбээр Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Л.Болд нарын талаар нэлээд ноцтой зүйл ярьсан бөгөөд түүний эсрэг босоод байгаа УИХ-ын гишүүн Ж.Батзанданг өчигдөр УИХ …

Дэлгэрэнгүй

Жэнко гажуудал ба Хурцын төр

Миний бие ирэх 7 хоногт болох МАН-ын XXVIII их хурлаар Ардын намын даргад нэр дэвшин өрсөлдөж буй билээ. Би ялахгүй, гэхдээ үгээ хэлэх зайлшгүй цаг, хэрэгцээ ирсэн тул нэр дэвшиж байна… Яагаад би ялахгүй вэ? Яагаад гэвэл бид Жэнко гэдэг “компани” ерөнхийлөгчтэй, Хурц гэдэг чекистийн толгойлсон “эрх баригч”-тай, албан 2 ч (МАНАН) үнэндээ …

Дэлгэрэнгүй

Жудаггүй Д.Хаянхярваад журмын нөхрөөс хэлэх үг

Жудаггүй араншин нь төрөлхийнх Би 1979 онд Д.Хаянхярваатай хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын дунд сургуульд хамт сурч байсан хүн. Тэр жилээ ангийн нөхөд аравдугаар ангиа төгсөн одоход анд нөхөр Д.Хаянхярваа минь гурван ч хичээлд муу дүн авсны учир анги улиран үлдэж билээ. Багын жаахан сурлага муутай, хариуцлагагүй хүн …

Дэлгэрэнгүй

Ц.НЯМДОРЖ: О.БААСАНХҮҮ ЧИ БУСДЫН ГАР ХӨЛ БОЛОХОО БОЛЬ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Элчин сайдаар Б.Хурцыг томилох эсэх асуудлыг хэлэлцэх үед Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж О.Баасанхүү гишүүнийг бусдын гар хөл болж, олон юм ярьдгаа болих хэрэгтэй гэсэн шүүмжлэлийг хэлэв. Тэрбээр ‘УИХ-ын гишүүн О.Баасанхүү сүүлийн үед бүх зүйлийг мэддэг болж. Энэ хүнд мэдэхгүй зүйл байхгүй болсон байна. Хойд Солонгост …

Дэлгэрэнгүй

Замын цагдаагийн албаны дарга томилогджээ

Замын цагдаагийн албаны дарга Б.Даваазулыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэгвэл хоёр хоногийн өмнө Замын цагдаагийн албаны даргаар тус албан тушаалд цагдаагийн хурандаа Д.Амарсайханыг томилсон байна. Тэрбээр өмнө нь  Орхон аймгийн Цагдаагийн газрын дарга, Хууль сахиулахын их сургуулийн Дэмжлэг үзүүлэх асуудал эрхэлсэн дэд захирал, Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт хариуцсан дэд …

Дэлгэрэнгүй