Saturday , May 30 2020

С.БЯМБАЦОГТ ГИШҮҮН ЭЭ, ВИРУС УСТГАДАГ МАСКНААСАА АРД ТҮМЭНДЭЭ ХАЙРЛААЧ!

УИХ-ын нэр бүхий 10 өнөөдрийн чуулганы хуралдааныг тасалсан билээ. Яг энэ үед УИХ-ын
дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн юм. Уг асуудал нь маш
энгийн. Чуулган цахимаар хуралдах болсонтой холбогдуулан чуулганы хурлаас хоцорсон
гишүүний үг хэлэх эрхийг хасах тухай заалт байв. Энэ заалтыг дэмжих нэг нь байхад
4/9/2020 С.Бямбацогт гишүүн ээ, вирус устгадаг маскнаасаа ард түмэндээ хайрлаач!

эсэргүүцэх гишүүд ч байсан юм. Эсэргүүцсэн гишүүдийн хувьд гишүүний үг хэлэх эрхийг хасах
байдлаар ард түмний дуу хоолойг хясан боогдуулж байна. Ингэж болохгүй гэж гомдоллосон.
Хамгийн гол нь өнөөдрийн чуулганаар хэн нэгэн гишүүний үг хэлэх эрхийг хааж боох тухай
асуудал биш харин Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг эрхэм гишүүд хэрхэн даган
биелүүлж байна вэ гэдгийг харж, дүгнэх явдал байв.
Яг ийм цаг үед УИХ-ын нэгэн гишүүн шинжлэх ухааны нээлт хийсэн бололтой. Энэ нь УИХ-ын
гишүүн Б.Бат-Эрдэнэ “Хоорондоо зайтай суусан гишүүд амны хаалт зүүх ёстой юм уу, үгүй юм
уу. Зармынх нь хамар ил гарчихсан. Зарим нь амны хаалтгүй сууж байна” гэж
шүүмжилсэн юм.
Энэ үгнээс нь үзвэл, С.Бямбацогт гишүүн коронавирус устгадаг амны хаалт хэрэглэдэг
юм байна. Эрхэм гишүүн хэрэглэж байгаа юм чинь гадуур худалдаанд бий гэсэн үг. Эс бөгөөс
С.Бямбацогт гишүүн шинэ нээлт хийж түүгээрээ зөвхөн өөртөө хэрэглэх маск үйлдвэрлэж буй
бололтой. Хэрвээ тийм бол вирус устгадаг амны хаалтаа ард түмэндээ тараамаар юм. Зөвхөн та
гэлтгүй Монголын ард түмэн чинь, цаашлаад дэлхий нийтээрээ халдвараас айж байна. Тиймдээ
ч ариун цэврийг сайтар сахиж, амны хаалт тогтмол зүүж хэвшээд байна.
Нөгөөтээгүүр, хаврын чуулган нээгдээд гурав дахь өдрөө чуулж байна. Төрийн ордны
таван танхимд тархан байрлаж хуралдаж буй гишүүд энгийн иргэдээс илүү эрх дарх хангамж
эдэлдэг нь нууц биш. Дэлхий нийтэд онц байдал зарласантай холбогдуулан тэдний ч гэсэн
эрүүл мэндийг хамгаалж, цахимаар хуралдуулахаар болсон. Бүр сэтгүүлчдээс хүртэл
өөрсдийгөө тусгаарлаж, зөвхөн нэгдсэн байдлаар мэдээлэл өгөхөөр болсон. Энэ мэтчилэн тэд
өөрсдийн эрүүл мэнд, амь насаа хангалттай хамгаалуулж буй. Гэтэл төрийн эрхэнд гарсан

Үүний хариуд бантаж сандарсан С.Бямбацогт гишүүн “Амны хаалт зүүгээгүй гэж
шүүмжилж магадгүй. Вирус устгадаг хамгаалалтын масктай байгаа шүү. Зөвөөр
ойлгоорой.” гэж хэлсэн юм.

Тиймээс вирус устгадаг маскаа оффшордоод байлгүй ард түмэндээ түгээгээч ээ,
гишүүнээ.
4/9/2020 С.Бямбацогт гишүүн ээ, вирус устгадаг маскнаасаа ард түмэндээ хайрлаач!

эрхэм гишүүд чуулганы хуралдааныг ямар ч шалтгаангүйгээр хуралд тасалж, үг хэлэх эрхийг
хааж боолоо гэж гомдоллохоос эхлээд “ВИРУС УСТГАДАГ АМНЫ ХААЛТТАЙ” гэж ард түмнийг
доромжлох нь ёс зүйд нийцэнэ гэж үү.
Г.Нацаг-Эрдэнэ

About anti

Check Also

“Баялгийн лицензийн эрх зүй” хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, “Хөгжил-ардчилал” ТББ байгууллага, Конрад Аденауэрийн сантай хамтран “Баялгийн засаглал” хэлэлцүүлгийг …