Saturday , May 30 2020

Дорнод аймагт хэн хэн нэр дэвших вэ?

АН-ын Залуучуудын холбооны Хяналтын хороон дарга Э.Төмөрбаатар

АН шинэ 2 залуу дэвшүүлж, МАН Х. Болорчулуун, Ц. Сэргэлэн генерал нарыг дэвшүүлэхээр болж, УИХ-ын гишүүн асан Н. Номтойбаяр бие дааж нэр дэвшихээр одоогийн байдлаар тодорхой болоод байна.

УИХ-ын 7 дугаар тойрог буюу Дорнод аймагт 2020 оны сонгуулиар нэр дэвшихээр одоогийн байдлаар доорх хүмүүсийн нэр яригдаж байна.

МАН-ын хувьд нэр дэвших сонирхолтой хэд хэдэн хүн яригдаж буй боловч одоогийн байдлаар Х. Болорчулуун, Ц. Сэргэлэн, М. Бадамсүрэн нар нь илүү боломжтой байна.

Х. Болорчулууны хувьд аймгийн иргэдийн хуралд 3-н удаа, УИХ-д 2 удаа сонгогдсон нутгийн лидер юм. Тэрээр ЖДҮ-ийн дэмжих сангийн зээлээс өөрийн компанидаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, авсан гэж шалгагдаж байгаа. Мөн МАН-ын дарга У. Хүрэлсүх ЖДҮ-ийн сангаас зээл авсан УИХ-ийн гишүүдийг дахин дэвшүүлэхгүй гэдгээ хэлээд байгаа билээ. Тэгэхээр Х. Болорчулуун гишүүн дэвшихгүй байх магадлалтай.

Хошууч генерал Ц. Сэргэлэн  хувьд 2019 оны 12 дугаар сард ХХЕГ-ын даргаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, УИХ-д нэр дэвшихээр бэлдэж эхэлсэн. Түүний хувьд Дорнод аймгийн уугуул биш бөгөөд Хэнтий аймагт бага дунд сургуулиа төгссөн. Цэргийн ангиудаа бараадаж, тус аймгийг сонгоод байгаа билээ.

Мөн Дорнод аймгийн Засаг дарга М. Бадамсүрэн аймагтаа хийсэн бүтээсэн ажилтай тул УИХ-д нэр дэвших хүсэлтэй байгаа боловч МАН-аас дэвжихгүй байгаа сурагтай.

Н. Номтойбаярын хувьд 2012, 2016 онуудад МАН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүн болж байсан бөгөөд саяхан өөрийн хүсэлтээр ч юм шиг прокурорын саналаар ч юм шиг ойлгомжгүй байдлаар УИХ-ын гишүүнээс түдгэлзээд байгаа нэгэн. Мөн л МАН-аас хассан тухай шийдвэрийг тус намын хяналтын хорооноос мэдэгдсэн. Тиймээс бие дааж, эсвэл өөр намаас нэр дэвших нь тодорхой болоод байна.

АН-ын зүгээс 57-н залуу нэр дэвшүүлэхээр болсон бөгөөд үүнээс АН-ын ҮБХ-ны гишүүн Дорнод аймгийн Халх гол сумын харьяат Пушаагийн АЛТАН-ОД. Тэрээр өмнө нь яаманд газрын дарга, СЗХ-ны Тамгын газрын даргаар ажиллаж байсан.

Мөн АН-ын Залуучуудын холбооны Хяналтын хороон дарга Эрхэмбаатарын ТӨМӨРБААТАР нарыг дэвшүүлэхээр бэлдэж байгаа ажээ. Э. Төмөрбаатар нь Дорнод аймгийн Хэрлэн сумын уугуул бөгөөд ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн багт ажиллаж байсан, хувиараа бизнес эрхэлдэг залуу юм байнаэ. Саяхан тэрээр  УЛААН БАЛ нэвтрүүлэгт орж Шударга бусын хонгилыг нураахад өөрийн биеээр оролцохоо хэлж байсан юм

. Одоо  хэнийг дэмжиж төлөөллөө болгон УИХ-д суулгах нь Дорнодчуудын сонголт мэдэх билээ.

About anti

Check Also

М.ЭНХБОЛД: АРД ТҮМЭН ОЙЛГОХ ЦАГ ИРНЭ ГЭЖ ИТГЭЖ БАЙНА

УИХ-ын өнөөдрийн ээлжит бус чуулганаар УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал, УИХ-ын тогтоолын …