Thursday , April 25 2019
Home / ЗАЛУУ / Зөвлөгөө / ТАНИЛЫН СҮЛЖЭЭГЭЭ ӨРГӨТГӨХӨД ТУСЛАХ 4 ЗӨВЛӨМЖ + DRINK ENTREPRENEURS

ТАНИЛЫН СҮЛЖЭЭГЭЭ ӨРГӨТГӨХӨД ТУСЛАХ 4 ЗӨВЛӨМЖ + DRINK ENTREPRENEURS

Шинэ хүнтэй танилцах, харилцаа тогтоох чадвар нь одоо үед хамгийн хэрэгцээтэй ур чадваруудын нэг болоод байгаа билээ. Танилын хүрээгээ тэлэхэд чиглэсэн төрөл бүрийн арга хэмжээ ч олноор зохион байгуулагдах болсон энэ үед шинэ танилтай болоход тань туслах дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.

БЭЛТГЭЛ, БЭЛТГЭЛ, БЭЛТГЭЛ!

Ямар ч нэвтөркинг арга хэмжээнд очихоосоо өмнө зочдын тухай бага ч атугай мэдээлэлтэй байх нь цагаа дэмий үрэхээс сэргийлнэ. Арга хэмжээнд очоод хэнтэй ямар зорилгоор танилцах, уулзаад юу ярилцахаа төлөвлөх хэрэгтэй. Мөн өөрийгөө болон хийдэг ажлаа танилцуулахдаа аливаа шинэ боломжид бэлтгэлтэй байж, нээлттэй хүлээж авна гэдгээ ойлгуулах нь чухал.

СОНИУЧ БАЙ

Өөрсдийнх нь тухай ярьж сонирхоход дургүй хүн гэж үгүй биз. Танилцсан хүндээ эерэг анхны сэтгэгдэл үлдээх гол түлхүүр бол сониуч байж, харилцаж буй хүнийхээ тухай асуух. Эвентэд очихоосоо өмнө танилцахаар онилсон хүнийхээ талаар судалсан байвал бүр ч сайн. Гэхдээ мэдээж мэдрэмжтэй байж, хэт хувийн чанартай зүйлс асуухгүй байх нь чухал. Та бусдын талаар сонирхох тусам хүмүүс таны тухай сонирхож эхлэх болно.

НАЙЗЫГАА АВЧРАХ

Ямар ч эвентэд очихдоо өөр компанид ажилладаг найзтайгаа хамт очвол огт танихгүй хүмүүстэй танилцах нь арай амархан болох боломжтой. Өөрийн давуу талууд, эсвэл компанийнхаа гаргасан амжилт зэргийг өөрөө гайхуулан ярих нь эвгүй байх тохиолдолд таны найз энэ ажлыг хийгээд өгөх болно. Ийнхүү та хоёр бие биеэ дэмжин “ажилласнаар” эвентийн төгсгөлд цөөнгүй үр дүнтэй харилцаа тогтоосон байх нь дамжиггүй.

ТАНИЛЦСАН ХҮН БҮРД ХЭРХЭН ТУСАЛЖ БОЛОХ ТАЛААР БОДОХ

Нетвөркинг арга хэмжээ бол бизнесийн үнэ цэнтэй харилцаа холбоо тогтоох чухал талбар. Гэвч таны бусадтай танилцаж буй гол зорилго үргэлж зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө биш байх хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй. Санаачилгатай байж, хүмүүстэй танилцах болгондоо нөгөө хүндээ хэрхэн тусалж болох талаар бодож байх хэрэгтэй. Өөрөө тусалж чадахгүй байлаа ч тус хүргэж чадах өөр хэн нэгэнтэй холбон танилцуулж өгөх нь эерэг сэтгэгдэл үлдээхээс гадна урт хугацааны харилцааг үүсгэх магадлалтай.

Ажил хэргийн үр дүнтэй харилцаа үүсгэх талаар LinkedIn-ий үүсгэн байгуулагч Рэйд Хоффманы бичсэн “Та өөрөө стартап компани” номд маш дэлгэрэнгүй бичсэн байдаг. Бид өмнө нь уг номын “Танилын сүлжээгээ хэрхэн хүчирхэгжүүлж, тордох вэ?” гэх энэ хэсгийг хүргэж байсан билээ. Та боломжтой уг номыг бүтнээр нь уншаарай.

DRINK ENTREPRENEURS-ИЙГ ТАНИЛЦУУЛАХ НЬ

Олон харах өнцөг, үзэл бодол, хамтын ажиллагааны дүнд бий болсон аливаа ажил илүү үнэ цэнтэй, хүртээмжтэй байдаг билээ. Гэсэн ч бизнесийн түнш, хамтрагчид маань нэг л өдөр биднийг олж ирээд уулзчихдаггүй болохоор зөв хүмүүсийг хэрэгтэй хүнтэй нь уулзуулах нэгэн сонирхолтой орон зай бий болсон нь Drink Entrepreneurs арга хэмжээ юм. Дэлхийн 40 гаруй оронд зохион байгуулагддаг энэхүү уулзалт удаан завсарласны эцэст энэ сарын 24-ний өдөр Улаанбаатар хотноо дахин зохион байгуулагдахаар болжээ. Нэрийн хуудсаа хангалттай бэлтгээд, дээрх зөвлөмжүүдийг санан энэхүү арга хэмжээнд оролцоорой.

Хэзээ: 2019. 04.11 19:00 цагаас

Хаана: Сүхбаатарын талбайн урд Blue Sky зочид буудлын зүүн урд ICC Tower 19- 20 давхар,

Тасалбар 20,000₮

Нийт тасалбарын тоо: 250

Эх сурвалж: www.unread.today

Арга хэмжээний албан ёсны хуудас : https://www.facebook.com/drinkentrepreneurinulaanbaatar/

Арга хэмжээний мэдээллийн хуудас :  https://www.facebook.com/events/263638187902696/

Холбогдох утас : 8000-2642

ФБ сэтгэгдэл

Check Also

Батгагүй арьсны нууц

а нүүрээ угаахаасаа өмнө заавал гараа савандаж угааж занших.     Дараа нь нүүрээ угаах. …