Saturday , May 30 2020

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл хэр хангагдаж байна вэ

12alqvncm05qs884qr6iq9mua52016-2017 оны хичээлийн шинэ жил эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Үүнтэй холбогдуулан БСШУС-ын яамнаас өчигдөр мэдээлэл хийсэн бөгөөд хичээлийн шинэ жилийн бэлтгэл хэр хангагдсан талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

Их дээд сургуулиуд төлбөрөө нэмэхгүй

 БСШУС-ын яам энэ хичээлийн жилд сургалтын төлбөр нэмэгдэхгүй байх бодлого баримталж, үүний дагуу Төрийн өмчийн их, дээд сургуулиудын захиралд албан тоот, зөвлөмж хүргүүлж ажиллажээ. Мөн ихэнхи сургуулийн захирлуудтай биечлэн уулзсаны дагуу энэ хичээлийн жилд сургалтын төлбөрийг огт нэмэгдүүлэхгүй байхаар тохирсон байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн жилийн сургалтын төлбөртэй адил төлбөрөөр оюутан сургана гэсэн үг аж. Мөн хувийн их дээд сургуулиудын холбооны  удирдлагуудтай сургалтын төлбөрөө нэмэхгүй байх тал дээр тохиролцоонд хүрсэн байна. Харин МУИС-ийн төлбөр нэмэгдсэн гэх мэдээлэл сүүлийн үед ихээр гарч байгаа. Тэгвэл салбарын сайд нь энэ тал дээр анхаарал хандуулж тус сургуулийн ректор Р.Бат-Эрдэнэтэй өөрөө биечилж уулзаж саналаа хэлсэн байна. Харин тэрбээр энэ хичээлийн жилд сургалтын төлбөрөө огт нэмэгдүүлэхгүй байхаар ярилцаж шийдсэн гэдэг хариу өгсөн байна. Тиймээс энэ хичлээлийн жил их дээд сургуулиуд сургалтын төлбөрөө огт нэмэхгүй байхаар болсон гэх мэдээллийг салбарын яамнаас өглөө.

 Цэцэрлэгийн элсэлтийг сугалаагаар шийдэж магадгүй


 Жил бүрийн намар цэцэрлэгийн хүрэлцээний асуудал хөндөгддөг. Гэхдээ энэ жил цэцэрлэг олноор баригдаж ашиглалтад орж байгаа, мөн өрөө тасалгааны ашиглалтыг сайжруулах замаар цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоог нэмэх, дэргэдээ цэцэрлэг ажиллуулах сонирхолтой аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрлийг нь саадгүй олгох замаар эл асуудлыг хамгийн боломжтой төвшинд барьж ажиллах чиглэлийг салбарын сайд нь бүх газарт хүргүүлжээ. Улмаар цэцэрлэгийн насны хүүхдийн элсэлтийн тоог 16 мянгаар нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа аж. Энэ хугацаанд 6 мянга орчим хүүхдийн багтаамжийг нэмэгдүүлсэн байна. Тэгэхээр 60 цэцэрлэг нэмэгдэж баригдана гэсэн үг юм. Энэ бүхнээр тооцоод үзэхэд аймгуудын хэмжээнд цэцэрлэгт хамрагдалт 84.6 хувьтай байх бол нийслэлд 70 гаруй хувьтай байх тооцоо гараад байна. Боломжгүйг нь Хүүхэд харах үйлчилгээнд хамруулах ажил хийгдэнэ гэдгийг тус яамны сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулга хэлсэн. Мөн тэрбээр “Шинээр сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан 2225 хүүхдийн хүчин чадалтай 44 төрийн бус өмчийн цэцэрлэг байгаа. Энэ цэцэрлэгүүдэд элсэх хүүхдийн тоо, ачаалал зэргийг харгалзан зарим дүүргүүдэд цэцэрлэгийн бүртгэлийг сугалаагаар шийдэж магадгүй. Энэ ажлыг манай яам биш Нийслэлийн Боловсролын газраас хэрэгжүүлнэ. Мөн нэгдүгээр ангид 27 мянган хүүхэд элсэнэ. Тэдний бүртгэлийг ч мөн НБГ хариуцан ажиллана” хэмээсэн юм.

 Сургууль цэцэрлэгийн засварын ажил энэ сарын 15-нд дуусна


 2016 оны боловсролын их засварт 89 төсөл арга хэмжээ хэрэгжүүлж, 6.8 тэрбум төгрөг зарцуулахаар баталсан. Үүний 49 төсөл арга хэмжээний эрхийг орон нутагт олгосон байна. Одоогийн байдлаар10 сургууль, 7 цэцэрлэг, 4 шинжлэх ухааны байгууллага нийт 23 обьектын засварын ажил бүрэн дууссан байгаа аж. Харин орон нутагт хийгдэж байгаа их засварын ажлыг энэ сарын 15 гэхэд дуусгахаар үүрэг чиглэл өгөн ажиллаж байгаа гэдгийг Санхүү эдийн засгийн газрын дарга Д.Батмагнай онцолсон. Цаашдаа сургуулийг тоог нэмэх чиглэлээр олон ажил хийж байгаа гэдгийг ч тэрбээр хэлсэн. Тухайлбал, Концесын гэрээгээр дөрвөн сургууль баригдана. Үүнд 14, 32, 73, 38 дугаар сургуулийн ажил багтаж байгаа юм. Эдгээр сургуулийн барилгын ажил 30 гаруй хувьтай явж байна. Мөн 33 дугаар сургуулийн өргөтгөлийн ажил эхэлсэн байгаа. Их засварын мэдээг долоо хоног болгон орон нутаг нийслэлээс авч байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд сургууль засварын ажил 64 орчим хувьтай явж байна. Үүнээс 90 хувийн гүйцэтгэлтэй засвар нь хийгдсэн барилга нэлээд хэд байгаа.

 1-7 дугаар ангийн сурах бичгийг хэвлэж дуусчээ


 Энэ жилийн хувьд 1-7 дугаар ангийн сурах бичгийг нөхөн хангалтаар бүрэн хэвлээд Боловсрол, соёлын газруудад хүргэжээ. Тиймээс хичээлийн жил эхлэхээс өмнө 1-7 дугаар ангийн хүүхдүүд бүрэн сурах бичигтэй болно. Харин 8-9 дүгээр ангийн сурах бичгийн хувьд одоогийн байдлаар худалдан авалтын үйл ажиллагаа дуусаад хэвлэлийн газрууд дахин хэвлэж байгаа юм байна. Харин наймдугаар сарын 18 гэхэд хэвлэлтийг дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Мөн 6-12 дугаар ангийн сурах бичгийг зах зээлд борлуулах ажил нэлээд асуудалтай байгаа гэнэ. Учир нь компаниудтай үнийн хэлцэл хийж зөвшөөрсний дагуу зах зээлд борлуулах компанийн эрхийг сайдын тушаалаар батлан олгосон байгаа. Өнөөдрөөс эхлэн эрх авсан компаниудтай гэрээ байгуулах ажил явагдаж байна.

 Сурагчид дүрэмт хувцасаа үргэлжлүүлэн өмснө

66bvu5r5v755mucdbp63vt8g29


 Сурагчдын дүрэм хувцсыг бага дунд боловсролын тухай хуулинд заасны дагуу аймаг нийслэлийн боловсролын газар өөрийн харъяа сургуулиудад өмсгөх хүүхдийн дүрэм хувцасны загварыг баталдаг. Тэгвэл энэ загварыг хоёр жилийн өмнө баталсан байна. Ханган нийлүүлэх ажлыг дүрэмт хувцасны компаниуд хийдэг. Нэгдүгээр ангид 65 мянган хүүхэд элсэнэ. Тэдгээр хүүхэд шинэ дүрэмт хувцсаа авна байх. Хамгийн гол зохицуулалт бол сургуулиуд сурагчын дүрэмт хувцас үйлдвэрлэдэг компанитайгаар гэрээ байгуулна. Харин эцэг эхчүүд орон нутгийн олон нийтийн байгууллагуудтайгаа хамтран тэдэнд хяналт тавих зарчмаар ажиллах хэрэгтэй аж. Цаашид батлагдсан загварын дүрэм хувцсаар үргэлжлүүлэн жигдрүүлэх ажил үргэлжилнэ. Сурагчын дүрэм хувцасны материал шүүмж дагуулдаг. Гэвч материал нь эдэлгээ даах, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. Хүүхэд дор хаяж хоёр жил өмсөх шаардлага тавьж баталсан. Үүний дагуу үйлдврэлэж байгаа. Үнэд БСШУ спортын яам ямар ч холбоогүй. Захиалсан сургууль нь аль компанид захиалав. Захиалагч нь сургууль учраас үүнд хяналт тавих үүрэгтэй юм байна.

About galaa n

Check Also

Орбит, Толгойтын замыг 10 хоног хааж, нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт оруулна

Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажил …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *