Friday , August 7 2020

Г.Ариунбаатар дэлхийн шилдэг таван дуучны нэг боллоо

Г.Ариунбаатар дэлхийн шилдэг таван дуучны нэг боллоо

“BBC” агентлагаас уламжлал болгон зохион байгуулдаг “Дэлхийн дуучин” тэмцээнд гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, ДБЭТ-ын дуучин Б.Батжаргал нар амжилттай оролцлоо.

Дэлхийд чансаа өндөртэй уг тэмцээний сүүлийн шатны шалгаруулалтын хариу гарчээ. Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар дэлхийн таван шилдэг дуучны нэг болсон байна.

Тэрбээр OXУ-д болсон Олон улсын дуурийн дуулаачдын наадмын тэргүүн байрыг эзэлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргасан чадварлаг уран бүтээлч.

Мөн 1,600 гаруй дуучид оролцсон ЗХУ-ын Ардын жүжигчин, дэлхийн нэрт дуучин Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанд амжилттай оролцож гранпри шагналын эзэн болсон юм.

About anti

Check Also

ХАВРЫН ЭХЭН САРДАА НАМРЫН ТАЛААР АЯЛАХАД /Ханьдаа зориулав. Маргааш айл болсны тэгш ой тохиож байна/

Улаанбаатар. Төрийн ордон. 2017-03-15 “-Байна уу Туулаа, Доогий эгч нь байна аа, миний дүү 19-25-ны …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *