Saturday , May 30 2020

ГТЕГ сугалааны 400 саяын ”Шоу” А.Цэенпилийг золигт гаргав уу

ГТЕГ-ын санаачлан хэрэгжүүлж буй НӨАТ-ын сугалааны урамшуулал тараа таниулж эхэллээ. Хагас жил орчим явагдаж байгаа энэхүү сугалаанаас 20 мянгаас эхлээд 20 сая төгрөг хожиж магнай нь тэнийсэн хүн цөөнгүй байгаа ч “аавын хаалга” татах дээрээ тулаад байгаа нэгэн ч байна.

 ГТЕГ 400 сая төгрөгийн азтан гэх хоёр эмэгтэйн нэгийг “адлав” уу  

 Өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдөр НӨАТ-ын урамшуулалын долоо дахь удаагийн сугалааны тохирол явагдаж 400 саяын азтан тодорсон. Гэвч нэг л байх ёстой азтан өдгөө хоёр болж, тэдний нэг нь ГТЕГ-т “адлагдах” болов. Уг үйл явдлыг эргэн сануулахад “НӨАТ-ын урамшуулалаас 400 сая төгрөгийн азтан тодорсон ч чухам хэн гэж аавын хүү азтан болсон гэх мэдээлэл тухайн үед байгаагүй.

 Харин нэг сар орчмын дараа 400 саяын азтан болсон гэх дундаа нэг баримттай хоёр бүсгүй гарч ирсэн билээ. Тэдний нэг нь А.Цэенпил гэх эмэгтэй. Тэрбээр дөрөвдүгээр сарын 24-ний өдөр ebarimt.mn сайтад баримтаа бүртгүүлж, азтан болсноо мэдсэн байна. Харин нөгөөх нь Говь-Алтай аймгийн уугуул С.Алтанзул гэх эмэгтэй юм. Тэрбээр нийслэлд ирэх үеэрээ “Оргил” худалдааны төвийн Амгалан дахь салбараас худалдан авалт хийсэн баримтаа гуравдугаар сарын 20-ны өдөр ebarimt.mn сайтад бүртгүүлсэнээр 400 саяын азтан болсноо мэдсэн гэдэг. Ингээд дээрх хоёр бүсгүй ГТЕГ-т ханджээ.

 Эхний азтан гэгдэх С.Алтанзул дөрөвдүгээр сарын 5-нд тус газарт хандсан байна. Түүний сугалааныдугаар таарсан боловч QR код нь арилсан байсан тул лабораторид шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан байна. Харин хоёр дахь азтан гэгдэх А.Цэенпил дөрөвдүгээр сарын 26-нд хүсэлтээ өгчээ. Түүний хүсэлтийн дагуу мэдээлэл технологийн төвд QR кодыг задалж уншуулахад баримттайгаа нийцэхгүй байсан аж. Тиймээс иргэн А.Цэенпилийг 400 сая төгрөгийн азтан биш гэдгийг ГТЕГ-аас албан ёсоор мэдээлж, түүнийг хуурамж баримт үйлдсэн байж болзошгүй гэдгийг олон нийтэд зарлав.

А.Цэенпил: Намайг 2.5 жил хорино гэсэн

ГТЕГ-аас НӨАТ-ын сугалаатай холбоотойгоор иргэдээ ямар нэгэн байдлаар дарамталж, шалгахгүй, цагдаа, хуулийн байгууллагынхан ч энэ асуудалд хутгалдаж, мөрдөж шалгах боломжгүй гэдгийг мэдээлж байсан. Энэ нь ч өдгөө 400 сая төгрөгийн хоёр азтан гарч ирэх шалтгаан болсон биз. Эдийн засгийн хямралтай энэ үед 400 сая төгрөгийг хэн ч зүгээр тавиад туухыг хүсэхгүй. Тиймээс ч азтан гэгдэж буй хоёр эмэгтэй ГТЕГ-т хандсан байх. Харин асуудал шийдэгдэж, хуулийн байгууллага буруу зөвийг нь тогтоогоогүй байхад татварынхан зөвхөн А.Цэенпилийг буруутгаж байгаад тэрбээр гомдоллож буй юм. Энэ нь ч нийгмийн сүлжээнд өндөрөө авч олны анхаарлыг татаад байгаа билээ.

 Сүүлийн хоёр өдөрт азтан гэгдэх А.Цэенпилээс цагдаагийн байгууллага мэдүүлэг авсан аваагүй гэх зөрүүтэй мэдээлэл хөврөх боллоо. Гааль, татварын Ерөнхий газраас А.Цэенпилийг хуурамчаар бичиг, баримт үйлдсэн байж болзошгүй гэх шалтгаанаар шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг ЦЕГ-т гаргажээ. Энэ дагуу түүнийг Эрүүгийн цагдаагийн газраас хуурамч бичиг баримт үйлдсэн хэмээн байцааж эхэлсэн байна. Тэрбээр энэ талаар “Намайг ГТЕГ-аас сугалааны баримттай холбоотойгоор ирж уулзана уу гэсэн. Би тэнд эгчтэйгээ очсон. Гэтэл хоёр цагдаа намайг Эрүүгийн цагдаагийн газар руу дагуулж яваад Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст аваачин байцаасан. Тэгэхдээ хоёр танихгүй хүний нэр хэлээд “Эдгээр хүмүүстэй ямар холбоотой вэ” хэмээн тулгаад таныг 2.5 жил хорино гэсэн. Надад үнэхээр хэцүү байна. Уг нь би энэ тохирлыг үнэн зөв явагддаг хэмээн итгэж байсан. Супер сугалааны баримт гэх дөрвөлжин цааснаас болоод амьдрал маань сүйрлийн ирмэгт ирчихлээ” хэмээн хэвлэлд учирлан ярьжээ.

 ЦЕГ: Н.Цэенпилээс байцаалт, тайлбар аваагүй

 Харин түүнээс байцаалт мэдүүлэг авсан талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахадГТЕГ-аас 400 сая төгрөгний азтан болсон гэх Н.Цэенпилийн баримтны код нь таарахгүй байгаа. Гэвч иргэн өөрийгөө азтан гээд байгаа учир үүнийг цагдаагийн байгууллагаас шалгаж өгнө үү гэж манайд хандсан. 400 сая төгрөгний хоёр азтан гарч ирчихээд байгаа энэ асуудлаа хурдан шийдээч гэх гомдол иргэдийн зүгээс ихээр ирэх болсон юм билээ. Энэ дагуу Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсээс иргэн Н.Цэенпилийг өмгөөлөгч болох Г.Атармаатай хамт дуудаж ярилцсан. Байцаалт болон тайлбар аль алийг нь аваагүй. Тухайн үед хоёр танихгүй хүний нэр асуух, 2,5 жилийн ял онооно гэх зэрэг ямар ч зүйл яригдаагүй.” хэмээсэн юм.

 Гааль татварын ерөнхий газрын хариуцлагыг нэмэгдүүлье

 Энэ бүх маргаан дагуулсан асуудал нь ГТЕГ болоод НӨАТ-ын сугалааны нэр хүндийг шороотой хутгаж орхилоо. Үнэндээ ч Гааль татварын ерөнхий газар “НӨАТ-ын сугалааг эдийн засгийн ил тод байдлыг хангаж, улс оронд нүүрлээд буй хямралаас гарах томоохон ажил болно” хэмээн цээжээ дэлдээд байсан энэ мэтээр асуудлыг шийдэхгүй, азтан, азтан бишээ ялгаж салгаж чадахгүй иргэдээ бухимдуулж байгаа нь үнэхээр харамсалтай. Ер нь энэ бүхнийг зохион байгуулалттай ажил гэж хардах хүн ч олон байгаа юм.

 Гааль татварын ерөнхий газар нь НӨАТ-ын сугалаа нэрийн дор аж ахуйн нэгжээ дарамталж, хувь хүний орлогыг ил болгох зорилготойгоос бус ард түмнээ азтан болгож, амьдрал ахуйг нь өөд нь татах ажил биш гэдэг нь 400 саяын азтан тодорсон гэх энэхүү үйл явдлаас харагдаж байгаа юм.

 Түүнчлэн азтан болсон хүмүүс ч тохирлын мөнгөө авч чадахгүй байгаа талаар ч иргэд өгүүлж байна. Цаашид ч ард түмнээ энэ мэтээр баярлуулан гомдоож, нийгмийн талцуулахгүй байх ажлыг зохион байгуулахгүй бол эл сугалаа гэх сайхан үгний үр дүнд олон гэмгүй ард аавын хаалга татах болохвий гэх үүднээс энэхүү мэдээллийг бэлтгэлээ.

About galaa n

Check Also

Орбит, Толгойтын замыг 10 хоног хааж, нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт оруулна

Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажил …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *