Thursday , March 21 2019
Home / Ярилцах цаг

Ярилцах цаг

АЛТАН ЦЭЭЖТЭЙ, МӨНГӨН БӨГСТЭЙ Л БИШ БОЛ СУПЕР ЮМ ХЭРЭГГҮЙ

7635_13

Эх сурвалж: News.mn Ж.Нямсүрэн Монгол Улсаас Шведэд суугаа Элчин сайд М.Энхсайхантай ярилцлаа. Тэрбээр түр хугацаагаар эх орондоо ирээд байгаа юм. -Энэ удаад улс төр тойрсон элдэв хов жив ярилцахгүй байхаар хоёулаа тохирсон. Тэгэхээр танд тавих эхний асуулт маш энгийн. Монголоо хэр их санав? -Саналгүй яах вэ. Хүний нутагт үзэж харж …

Дэлгэрэнгүй

С.Жавхлан: 2020 онд сонгууль болохгүй, наана нь том өөрчлөлт болж ч мэднэ

javhlan

Эх сурвалж: Medee.mn  -МОНГОЛ ТӨР ТАНИГДАХЫН АРГАГҮЙ БОЛТЛОО ХАРЬЖСАН БАЙНА- -МУГЖ С.Жавхлан улс төрд ороод хоёр жил болох гэж байна. Өмнө нь хэд хэдэн удаа улс төрд орох гээд чадаагүй. Одоо УИХ-ын гишүүн болсны дараа эргээд харахад улс төрийн талаарх таны төсөөлөл өөрчлөгдсөн үү? -Өөрчлөгдөөгүй яг хэвээрээ. 2009 онд Чингэлтэй …

Дэлгэрэнгүй

Д.Бямбасүрэн: Бидэнд гаднын колони болох, эсвэл дотооддоо сөргөлдөх хоёр зам л үлдлээ

Mongol-Tulgatnii-100-erhem-D.Byambasuren

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй ярилцлаа. –Манай улс эдийн засаг, улс төрийн хям­ралын хүнд үед байна. Хоёр сар хүрэхгүй хуга­цааны дараа шинэон гарна. Нөхцөл байдалд та ямар дүгнэлт хийж байна? –Монгол орны өнөөгийн байдлыг   томоор харах шаардлага бий болоод байна. Нэг талаас бид ардчиллын  замаар 25 жил явлаа. Энэ замаар явахад өмнө нь үзээгүй олон зүйлийг тууллаа. Мэдээж ололт их  бий. Гэхдээнийгмийн замнал гэдэг өөрийн бартаатай, хир тоостой байдаг. Энэ дунд өөрийгөө үргэлж  хянаж,  цэвэрлэж явахгүй бол болохгүй. Бодоод байхад бид зөвхөн эдийн засгийн хувьдбиш улстөр, нийгмийн хувьд эргэж хянууштай, бодууштай байдалд хүрээд байна. Эдийн засгаас эхлээд яривал  сүүлийн 7-8 жил 2008 оноос хойш   явуулсан төрийн бодлого Монголын эдийн засгийг үндсэнд нь улстөрийнбарьцаанд оруулж  золиос болгосон.  Дээр нь нийгэмд үүссэн янз бүрийн шударга бус явдал, эрх мэдэлтнүүдийндураар авирлах явдлаас эдийн засаг маань хүнд байдалд орлоо. Би  2020 оноос нааш эдийн засаг маань  өндийхөдхэцүү боллоо гэж бодож сууна. –Ингэж үзэж буй эдийн засгийн  үндэслэлүүдийг  тодруулж болох уу? –Энэ олон зүйлээр  нотлогдоно. Юу гэвэл, улсын төсөв маань эдийн засгийн даацаасаа хэтэрч, сүүлийн 8-9 жилдандаа  архаг алдагдалтай явж ирлээ. Улсын төсвийнхөө орлогоос бараг 10 гаруй хувиар давсан зарлагатөлөвлөдөг. Тэрийгээ эдийн засаг нь даахгүй ийм байдалд орлоо. Нөгөө талаас, өр зээлийн асуудал байна. Эрхмэдэлтнүүдийн хэтэрхий дураар аашлах явдал хавтгайрснаас болж, Монголын  өр одоогийн төр, засгийнхны хүлээнзөвшөөрч байгаагаар 21 тэрбум, хэрэв Оюутолгойн нөөцийг барьцаанд тавьж, хүнд аваад өгчихсөн зээлээ давхартооцоод үзвэл, 27-28 тэрбум ам.долларын өртэй боллоо. ДНБ–ээс хоёр дахин давсан өр. Энэ талаас авч үзвэл, манай улс Грекийн  юм уу, Украины араас  ороход бэлэн болчихоод байна. Украины өр бас ч гэж манайхыг бодволбага юм шүү дээ. Тэгэхээр улс дампуурлын ирмэгт очлоо гэсэн үг. Ирэх оноос  Монгол Улс өрөө төлж дийлэхгүйбайдалд ороод байна. Дээрээс нь эдийн засгийн гол салбаруудад шинэ хөрөнгө оруулалт, ирээдүйд түүнтэйөрсөлдөхүйц ямар нэгэн дорвитой өсөлт өгөхүйц бэлдэц байхгүй. Иймээс бид хүнд байдалд орж байгаа юм. –Манайхан тайлбарлахдаа  арай өөрөөр, тухайлбал дэлхийн зах зээл дээр Монголын экспортын барааны  үнэ унаснаас ийм байдалд орлоо гээд байгаа. Энэ талын нөлөөллийг Та ямраар харж байна? –Олонх нь тэгж хэлж байна л даа. Гэхдээ  уул уурхайн  салбар руу шунаж, түүн рүү хамаг хөрөнгө оруулалтаа хийж, тийшээ  зүтгэж байхдаа эрсдэлтэй, долгион ихтэй хүнд салбар  гэдгийг  нь бүгдээрээ ойлгож байсан, харж ч байсан. Гэсэн атал тэр чигээрээ явсаар ийм байдалд орлоо. Энэ  дахиад  л Монголын төрийн бодлогын хүрээний асуудал. Ер нь  Монголын  эдийн засаг өөрийн дотоод хуримтлалаар жилдээ 6-7 хувийн өсөлт үүсгэх чадвартай. Гэтэл бидхийсвэр 17 хувь, түүнээс дээш гэхчлэн  ярьж хоосон  гүйгээд байдаг.  Үндэсний эдийн засаг өөрөө өөрийгөө тэтгэжавч явдаг байтал гадны хөрөнгө оруулагчдын гарыг харж, тэдэнд ая тал засч үйлчилнэ гэдэг зарим талдаа хортойнөлөөтэйг бид өнөөдөр харж байна. Муу дээр муу, муухай дээр улцан нэмэр гэж  эдийн засгийн энэ алдаатайбодлогод хамгийн их нөлөөлсөн зүйл бол Оюутолгойн асуудал. Оюутолгой Монголын эдийн засгийг  өөд ньсэвхийтэл татаад  явчих төсөл байсан. Гэтэл анхнаасаа Оюутолгойн  хөрөнгө оруулагчдыг дулдуйдаж тэдний  эрхшээлд орсноос болж одоо тэндээс  орж ирэх юм тун хомс болсон. 2037 он хүртэл бид ашиг хувааж чадахгүйболчихсон. Үүнийгээ  эрх мэдэлтнүүд тухайн үедээ мэдэхгүй биш мэдэж байсан. Олон нийт ч дуугараагүй бишдуугарсан. Олон  түмнийхээ үгийг сонсохгүй, зөвхөн гэрээнд гарын үсэг  зурах эрх бүхий эрх мэдэлтнүүд хувийн эрхашгаа бодсноос  ийм боллоо. –Одоогоос жил гаруйн өмнө эдийн засаг хүндэрч  болзошгүй боллоо гээд шинэ Засгийн газар томилсон. Ололт ер нь байсан уу. Эрх барьж байгаа улс төрийн намуудад Та ямар дүн тавих вэ? –Томилсон дүр зургаасаа эхлээд тун сонин шүү дээ. 2008-2012 оны хооронд Ардын нам толгойлж, АН халаасанд ньхавчуулж явсаар эдийн засгаа унагаасан. 2014 оноос юу болов гэвэл, АН нь толгойлж, МАН нь ороод бас л бодлогоявуулах гээд бүтсэнгүй. Энэ юуг харуулж байна гэвэл, Монголын улс төрийн хоёр том намын аль нь ч үндэснийхэээдийн засгийг аваад явах чадваргүй. Хоёулаа нийлээд ч энэ ачааг даахгүй гэдгээ харууллаа. Хажууд нь төр, засагторж байгаа бусад улстөрийн хүчнүүд бий л дээ. ИЗНН, “Шударга ёс” эвсэл байна. Төр, засагт оролцож буйулстөрийн энэ хүчнүүд өөрийн эрүүл саруул бодол, дуу хоолойг гаргасангүй. Хавчуурга улстөрийн хүчнүүд болжхувирлаа. Тэгээд л чамайг орхилоо, би өөр хүнтэй нийллээ гээд явдаг. За тэг дээ гээд л. Буцаж ирээд чамайгаагуйхгүй бол болохгүй нь гэдэг. Эргээд за тэгье дээ гээд явдаг. Ийм ааш аяг нь тогтворгүй гэр бүлийн байдлаарявсаар бүх зүйл өнгөрлөө.  –Одоо сонгууль ойртож байна. Улстөрийн намууд бодлогоо тодорхойлж, чиглэлээ гаргах цаг болсонбайлтай. Гэтэл  2012 оны сонгуулийн амлалтаа  хэр биелүүлэв гэдэгт судалгаа, дүгнэлт хийж, дуугарчбайгаа улстөрийн хүчин алга. Өнгөрсөн болон  удахгүй эхлэх сонгуулийн зургийг Та юу гэж харж байна?  -2012 оны  сонгуульд орсон мөрийн хөтөлбөрүүдийг нь аваад үзвэл, Ардчилсан нам ч, Ардын нам ч ялгаагүй нефтьболовсруулах үйлдвэр байгуулна, төмөрлөгийн үйлдвэртэй болно, зэсийн үйлдвэр, цахилгаан станц байгуулна гээдамлаагүй юм байхгүй. Түүнээс нэг нь ч байхгүй. Саяхан цементийн үйлдвэр ашиглалтад орууллаа гээд сүрдуулиантай зарлана лээ. Тэр цементийн үйлдвэр биш. Цементийн глинкр буюу  шатаасан чулуугаа  гаднаас авч эндтээрэмдэх тухай л асуудал. Цементийн үйлдвэрийн гол зүйл нь шатаах технологи, түүнийхээ зардалд байдаг юм. Тэгэхээр манайхан гаднаас хараат байдлаа  улам нэмэгдүүлж байгаа, дотооддоо байгаа өөрийн түүхий эдээашиглахгүй байна гэсэн үг. Үүний хажуугаар энэ жил цаг агаар хүндхэн, үр тариа бага авлаа. Өвөлжилт ямар болохнь вэ гэвэл мал аж ахуйн хувьд төвөгтэй байдал үүслээ. Малчид маань ХААН банкны өрөнд баглагдаж, төлгөн хоньнь 50 мянган төгрөг хүрэхээ больсон. Хөдөө орон нутагт бартрын худалдаа өргөжсөн. Энэ юуг харуулж байна гэвэл, Монголын хөдөө аж ахуйн салбарт хямрал гүнзгийрлээ. Дээд талд байгаа төрийн бодлогоо аваад үзэхэд мөнгөнийбодлогоо  2012-2013 оны үед  нэг хэсэг  садартал тавьж баахан инфляц үүсгээд хаячихсан.Түүнээс хэн хожсон ньтодорхой. Дотоодын үйлдвэрлэгчид энэ инфляциас юу ч  долоогоогүй. Гагцхүү   уул уурхайн компаниуд  хожсон. Гадаад худалдаа  20-30 хувь унасан ч валютын ханш хоёр дахин сулрахад  тэд л хожиж гарлаа. Нөгөө талд нь  монголчууд  хохирсон. Тухайн үед 300 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байсан хүн 200 ам.долларын тэтгэвэртэй гэжявлаа. Одоо бол тэр хүн 150 ам.доллартай  хоцорч байна. Өөрөөр хэлбэл, бодит орлого нь 25 хувиар буурлаа. Ингэж  монголчууд хохирч үлдлээ. –Энэ байдлыг өөрчлөх асуудал чухал.   Үүний тулд   өнөөдөр УИХ–аар төсвийн тодотгол,  2016 оны улсынтөсвийг хэлэлцэж байгааг Та ажиглаж  байгаа байх. Нааштай зүйлүүд, харагдах юм уу. Салбарын яам нь ч, эдийн засагч гишүүд ч эр зориг шаардсан их сайн төсөв болсон гээд байгаа? –Шинэ бодлого огт харагдахгүй байна. Ухаалаг төр ямар ч хямралаас  эдийн засгийнхаа бүтцийг  өөрчилж, тэр чигбаримжаандаа үйлдвэрлэлийнхээ бол  технологид нь өөрчлөлт хийж гардаг. Нөгөө талаас төр засаг  ухаалаг  байхын тулд  эдийн засгаа жолоодох, зохицуулах  механизм, түүнийхээ  архитектурыг өөрчилдөг.  Гэтэл Монголынтөр татварынхаа бодлогыг өөрчилж чадахгүй байна. Зээлийн хүүгийн болоод цалин, хөлсний бодлогоо өөрчилжчадахгүй байна. Эдийн засгийн ямар ч өөрчлөлт хийх чадвар алга. Яагаад гэвэл, 2013 онд хөрөнгө оруулалтыгдэмжих хууль гаргасан. Тэр   АН–ынхны энэ үед үлдээсэн хамгийн том “нүгэл” болж хувирлаа. Тэр хуулиар бүх  гар, хөлийг нь хүлчихсэн учраас одоо эдийн засгаа зохицуулах ямар ч боломжгүй. Ийм байдлаар 2016 оны төсвийнасуудал үндсэндээ шийдэгдэж байна. Ингээд бодоход эдийн засагт гэрэл гэгээ алга, байдал хүнд байна. –Тэгвэл эдийн засгийн энэ хүндрэлийг давж гарах улстөрийн зориг, механизм манайханд байна уу? –Одоо байгаа улстөрийн хүчнүүд аль нь ч бусдаасаа ялгарах юм алга. Бүдэг саарал харанхуй орчинд л байна. Дураараа авирлах, хууль мөрдөхгүй байх нь хэвийн үзэгдэл болж. Хамгийн наад захын жишээ гэхэд л, шинэЗасгийн газар байгуулагдсаныг хар. Газрын хэвлий дэх байгалийн баялаг бүх ард түмний мэдэлд байна, төрийн өмчбайна гэхэд нэг Ерөнхий сайд нь хэдэн компанийн захирал дагуулж очоод Оюутолгойн орд газрыг тэр чигээр ньгадаадын компанийн авсан зээлийн барьцаэанд тавьчихаад ирлээ. Ерөнхий сайд гэдэг чинь төр биш шүү дээ. Төргэдэг чинь Засгийн газар нь, УИХ нь, Ерөнхийлөгч нь  орж байж төр болно. Гэтэл эндээс эхлээд хууль зөрчөөддураар аашилж эхэлсэн. Ингээд бодоход Монголд хууль дээдлэх ойлголт алга болж. Хамгийн сүүлийн баримт гэхэдл, сая УИХ дээр баахан яриа болсныг олон нийт харж, сонссон байх. Их хурал маань  Үндсэн хуулийн цэцийг  хахуульдлаа. Засгийн газрын нэг гишүүнийг огцруулах асуудал хэлэлцэхээр болтол Үндсэн хуулийн цэц нь болохгүйгэж дүгнэлт гаргасан. Уг нь болж л байсан шүү дээ. Ингээд харахад бид хаашаа явж байгаа нь тодорхой. Монголдхариуцлагын тогтолцоог бий болгохгүйгээр,  улстөрийг эрүүлжүүлэхгүйгээр эдийн засгийг өөд  нь татах боломжбайхгүй. –Сүүлийн үед алдаа завхрал, гажуудлыг засна гэхээр хүмүүс Үндсэн хуулийн тухай ихээхэн  ярьж байна. Харин өөрчлөлт хаашаа явж, юунд хүргэх тухайд бүрхэг байна? –Яриад байгаагийн гол санаа нь Ерөнхийлөгчөө Их хурлаас сонгодог  болох тухай байх шиг. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийг Их хурлын 76 гишүүн сонгох нь л дээ. Тэгээд Ерөнхий сайддаа бүх эрх мэдлийг өгч  тэр нь Засгийнгазраа Их хурлын гадна байгуулаад явна гэнэ. Одоогийн Засгийн газрыг харахад, миний ойлгож байгаагааргадаадын баяны гал тогооны өрөөнөөс гарсан Засгийн газартай байна шүү дээ. Үүнээс өөр эрх мэдлээр тоглодогЗасгийн газар гэж хаа байхав. Монголын ард түмэнд өнөөдөр төрөө төвхнүүлэх маш том ганхашгүй үүрэг ньЕрөнхийлөгчөө сонгох шүү дээ. Ард түмэн нэг тойрог болж Ерөнхийлөгчөө сонгодог, итгэдэг. Гэтэл ЕрөнхийлөгчийгИх хурлаас томилдог болох юм бол яах вэ. Их хурал гэдэг маань юу билээ. Ташаа төсөөллөөр бол Ардчилсан нам, Ардын нам хоёрын гол өрсөлдөөний талбар биш шүү дээ. Одоо Монголын улс төрийн тавцан дээр  олигархиудгараад ирлээ. Өмнө нь Монголын эдийн засаг, улстөрийн ашиг сонирхлыг зангидсан олигархи бүлэглэл гэжбайгаагүй, одооны шинэ үзэгдэл. Гадны аж ахуй нэгжүүдийн сонирхол ороод ирлээ. Магадгүй гадны том гүрнүүдийнулстөрийн сонирхол ч энэ дотор ороод ирсэн байхыг үгүйсгэхгүй. Монголын улстөрд тоглогчид  олон янз болж. Иймнөхцөлд Монголын төрийг улам хэврэг болгож, Ерөнхий сайд гэж нэг хүн томилоод ард нь дураараа болдог бол бидУкраиныг харж байна. Арсений Яценюк гэдэг хүнийг Америкаас авчирч томилоод нөгөөх нь юу хийж суугааг нь. Бидийм байдал руу орж болохгүй –Ер нь тэгээд Монголын нөхцөлд  гэрэл гэгээ байна уу? –Миний харж байгаагаар бол Монгол Улсын Ерөнхийлөгч таван хуулийн төсөл өргөн барьсан. Захиргааны тухайхууль, Төрийн албаны тухай хууль, Хариуцлагын тухай хууль, Намуудын тухай хууль, Нийтийн хэлэлцүүлгийн тухайхууль  гэсэн  энэ таван хуулийн төслийг  өргөн барьсныг  УИХ батлаад явбал Монголд улстөрийн,  хариуцлагынэрүүл орчин бүрдэхэд тустай. Хамгийн чухал алхам. Гэтэл хараад байхад УИХ тэр хуулийн төслүүдийг хэлэлцэхсонирхолгүй. Магадгүй хэлэлцэхгүйгээр дараагийн сонгуульд орж ч болзошгүй. Ийм байр суурь баримталж буйулстөрийн хүчнүүд өнөөдөр  Монголын улс төрийн тавцангаас буух цаг нь болжээ. Тэгээд цааш явахад энэ ялзрал, доройтлыг гэтэлж эрүүл зам сонгох асуудал л чухал. Тэгж чадахгүй бол улс орны хувь заяа хоёр хаалгаар л гарна. Нэг нь гадны ашиг сонирхолтнууд юм уу компанийнхан төрийн нуруун дээр мордож аваад колончлолын  талбарболгож гаднын компаниудад  мөлжүүлчихээд  гаслах дуугаа дуулаад сууж байдаг улс болж хувирна. Нөгөө зам ньнийгэм шударга бус байдал , олхиогүй явдлын эсрэг хүчтэй тэмцэх юм бол сөргөлдөөнд орох аюултай. Энэ хоёраль нь ч хүсүүштэй зүйл биш. Эрүүл саруул ухаанаар Монголын улс төрийг эрүүлжүүлэх нь л чухал. Өнөөдөрсонгууль ойртсон үе. Улс төрийн хүчнүүд миний байр суурийг янз янзаар харах байх. Миний бодоход, өөртөөшүүмжлэлтэй хандахгүй, өөрийн арчаагүйг тольдохгүй бол гаднын хэн ч ирээд “Чи яагаад ингэдэг юм бэ”  гэжхэлэхгүй. Магадгүй гаднын хөрөнгө оруулагч гээд манайхны шүтээд байгаа дотор ихэнх нь луйварчид, олонх ньМонголоор дамжиж хөлжихийг хүсэгчид яваа. Тэд харин ч  урьдхаа яая гэж байхад дээрээс нь нэрмээс болно. Улстөр, эдийн засагт сүүлийн үед тод харагдаж байгаа бас нэг зүйл бол өөрсдөө хувь заяагаа тэтгэж, эдийн засгааөөрийн хөдөлгүүртэй болгож хөгжүүлэх бодлогоос илүү гаднын хөрөнгө оруулалт, гаднын зээл гэж ярьдаг хүн олонболжээ. Гаднын хөрөнгө оруулагчдын төлөө гэж орилж хашгичдаг,тэгээд  бүх сонин хэвлэл, цахим хуудсууд, телевизээр ярьдаг болж. Тэдний  цаана их тодорхой сонирхол байна. –Тухайлбал? –Гаднын хөрөнгө оруулагч гэдэг тохиолдлын хүмүүс, тэд Монголын  боловсруулах үйлдвэр юм уу, багажхэрэгслийн үйлдвэрт хөрөнгө хийгээгүй шүү дээ. Ердөө л Монголын уул уурхайг сонирхож,  баялгийг нь цөлмөхгэж ирж байгаа.  Тэдний хахуулиар амьдардаг, тэдэнд үйлчилдэг түшмэдийн бүлэг Монголд бий болсон нь бодитаюул. Хоёрдугаарт, гаднын хөрөнгө оруулагчдад үйлчилж, тэдний гарыг долоож амь зогоодог,  манай Ерөнхийсайдын хэлдэгчлэн хаялгыг нь авч амьдардаг компаниуд, үйлчлэгчид бий болжээ. Гуравдугаарт, гаднын хөрөнгөоруулагчдын Монгол дахь бие төлөөлөгч болж, тэдний өмнөөс ухуулга хийдаг, эрх ашгийг нь хамгаалдаг лоббибүлэг, төрийн бус байгууллага хүртэл бий болоод байна. Дөрөвдүгээрт, тэдний захиалгаар Монголд хуульгаргадаг, тэдний төлөө Их хурлын гишүүнийхээ товчийг дардаг, тэдэнд үйлчилж хуулийн төсөл хийдэг төрийнтүшээд бөөн бөөнөөрөө байна. Ийм замаар явж бид хямралаас гарахгүй. –Тэгвэл ямар гарц байна? –Үндэснийхээ эдийн засагт түшиглэсэн, өөрсдийнхөө хэрэгцээнд зориулсан, дэлхийн зах зээл дээр боломжийн үнэ хүрэх баялаг бүтээж байж бид хямралаас …

Дэлгэрэнгүй

Н.Алтанхуяг: Бүлэглэлийн засаглал нуран унаж байна

1414631246_10689473_553535568111539_6303792180082796447_n_1

  Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуягттай ярилцлаа. -Ерөнхий сайд асан биш Монгол Улсын шинэхэн Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуягийн хувьд эхний асуултаа тавья. Хэдийгээр та ажлаа аваад удаагүй ч ард түмэн шинэ Ерөнхийлөгчөөс их зүйл хүлээж байгааг мэдэрч буй байх? -Би өөрийнхөө хариуцсан чиг үүргийн хүрээнд …

Дэлгэрэнгүй

Нинж Дэмбэрэл: Одоо манай үеийнхэн нэг алхам ухаръя

4p174qugdirtm0rod53l8itvvp

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх УИХ-ын ээлжит бус чуулган завсарлага авч, эрх барих намын дотоод зөрчил хурцдаад байгаа энэ үеэр МАН-ын гишүүн, стратегийн зөвлөх Н.Дэмбэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Ярилцлагаа таныг төвийг сахиж чадах эсэх тухай асуултаар эхэлмээр байна. УИХ-ын дарга М.Энхболдын шадар гэгддэг,  Улстөрийн бодлогын газрын даргаар ажиллаж байсан …

Дэлгэрэнгүй

Н.ЭНХБОЛД: АРДЧИЛСАН НАМЫНХАН ХУДЛАА ЖҮЖИГ ТАВИХ ШААРДЛАГАГҮЙ

2site_KPNejyJ

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдтой Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд ярилцлаа. -УИХ-ын хаврын чуулган завсарласнаас хойш Төрийн ордон эл хуль байна. Таны хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажилтай байх шиг байсан. Энэ зун амарч амжив уу? -УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг гардан …

Дэлгэрэнгүй

Б.Ганзориг: Сонгууль болохгүй гэдэгээ гишүүдээс БЗД-ийн намын хороо нуух хэрэггүй..

18447283_1431089016954178_8400694197137231439_n

Баянзүрх дүүргийн МАН-ын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Б.Ганзоригтой ярилцлаа МАН-ынхан ерөнхийлөгчийн сонгуулиас хойш дотроо бужигнаад эхэллээ. Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж чадаагүй учраас ялагдал хүлээлгэсэн хүмүүстэйгээ хариуцлага тооцох нь зөв гэж байх шиг байна. Суулт хөдөлгөөн ил далд идэвхжээд эхэллээ? Намын үндсэн дүрмийн дагуу орон нутаг, УИХ, Ерөнхийлөгч зэрэг сонгуульд ялагдал …

Дэлгэрэнгүй

Н.Наранбаатар:Наадмын нээлт Монголчуудын зүрхэнд орж, тархитай нь ярих болно

19554057_865947140226196_152536069111279448_n-600x400

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатартай ярилцлаа. -Та хоёр дахь жилдээ наадмын нээлт, хаалтын ерөнхий найруулагчаар ажиллаж байна. Энэ жил наадмын нээлт ямар байх бол гэсэн хүлээлт наадамчин олонд далдхан байх шиг? -Төрийн наадам хийнэ гэдэг чинь дуртай хүний ажил биш. Миний хувьд төрийн …

Дэлгэрэнгүй

Т.Уранцэцэг: Улсын хэмжээнд 1428 ялтан суллагдсан

149948442559605109c88a8

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэгтэй уулзаж, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын дагуу ялтнуудыг ялаас чөлөөлж, ялыг хасаж буй асуудлаар зарим зүйлийг тодрууллаа. -Шинэ хуулийн дагуу ялтнуудыг ялаас чөлөөлөх, ялыг дүйцүүлэн хасах асуудлыг шүүх шийдвэрлэж байгаа. Одоогийн байдлаар хэдэн ялтныг суллаж, хэдэн ялтны ялыг хөнгөрүүлээд байна вэ? -2015 онд батлагдсан шинэчлэн …

Дэлгэрэнгүй

Г.Анударь: Шулмын чадвар намайг төрөхөд өвлөгдөж ирсэн

1499225278_ab070484c9baa03coriginal

“Зөн билгийн тулаан –Монголд” шоу нэвтрүүлгийн шилдэг дөрвөн оролцогч болон зохион байгуулагчид сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. NTV телевиз Их Британиас гаралтай “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийг Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж байгаа юм. Уг нэвтрүүлгийн зохиогчийн эрхийг Нидерландын “Тв медиа партнерс” болон Норвегийн “Голланд & Нордикс фильм” компани эзэмшдэг бөгөөд …

Дэлгэрэнгүй