Friday , July 19 2019
Home / ЗАЛУУ / Интертаймэнт / “Шинэ жил” романтик, инээдмийн уран сайхны кино нээлтээ хийнэ

“Шинэ жил” романтик, инээдмийн уран сайхны кино нээлтээ хийнэ

123459828192072017-12-08-18-31[www.urlag.mn]

12-р сар бол хэн нэгнээс гэнэтийн зүйл хүлээсэн, дэргэдэх хүнээ баярлуулсан, гайхамшиг бүтээхийг хүссэн, хүн бүр адал явдал, догдлол, гэнэтийн учралтай учрахыг битүүхэндээ мөрөөдсөн гэгээн өдрүүдээр үргэлжилдэг. Энэ бүх нарийн мэдрэмжүүдийг хурцалдаг зүйл бол мэдээж шинэ жилийн баярын цэнгүүний урлагийн тоглолтууд байдаг. Тэгвэл монголын кино урлагийн ертөнц тэрхүү баярт орон зайд нэвтэрч “Шинэ жил” хэмээх нэртэй нэгэн уран бүтээлээ өлгийдөн авч байгаа юм байна.

   “Тэгт тойрог” кино компани, “We film”, Нүүдэлчний домог теле студийн хамтын бүтээл “Шинэ жил” романтик, инээдмийн уран сайхны киноны  нээлт өнөөдөр орон даяар болж байгаа бөгөөд киноны Ерөнхий продюсерээр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Батбаяр, ерөнхий найруулагчаар П.Батболд, зохиолчоор С.Хандмаа нар ажиллажээ.

   Киноны гол дүрд МУСТА, жүжигчин Э.Мөнхтөр, Б.Хулан нар тогложээ. Уран бүтээлчид уг киног  “Энэ баяраар хайртай хүмүүстэйгээ заавал үзэх кино” хэмээн тодорхойлсон бөгөөд зохиол, найруулгын хувьд “Шинэ жилийн үдэшлэгт хэт баярласан Зоригоо нэгэн нууцлаг өвгөнтэй тааралдсанаар маргааш өглөө нь үл таних эмэгтэйн гэрт сэрнэ. 30 насыг хэдийнээ давсан ч гэрлэж амжаагүй гоонь эр өөрөө ч мэдэлгүй будлианы гол дүр болон хувирах юм. Гэхдээ ямар хөгтэй зүйлтэй учирахыг үзэгч та дээр киног үзэж байж мэдээрэй.

ФБ сэтгэгдэл