Tuesday , May 21 2019
Home / ТОЙМ / Орбит, Толгойтын замыг 10 хоног хааж, нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт оруулна

Орбит, Толгойтын замыг 10 хоног хааж, нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт оруулна

14969013245938e6cc22919Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажил явагдаж буй. Энэ ажлын хүрээнд энэ сарын 10-ны өдрийн 00.00 цагаас эхлэн 21-ний өдөр хүртэл Далангаас Бага наран хүртэлх 1,7 км авто замын зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, хучилтын ажил хийхээр болжээ.  Үүнтэй холбогдуулан Нийтийн тээврийн дараах зургаан чиглэлд өөрчлөлт орж байна.

  1. Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник” 18, 13 Үйлдвэрчний эвлэлийн гудамжаар ордог байсныг урдуураа Москвагийн гудамжаар оруулан Толгойтын эцэс дээр буцаж эргүүлэх,
  2. Ч:16 “Баруун салаа-Далангийн зам- 10-р хороолол” 8,5 Далангийн замаар ордог байсныг чигээрээ Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Баянхошууны замаар оруулан Баруун салаа орохоор
  3. Ч:22 “Шадивлан- Бөмбөгөр- Чингис Соосэ-Далангийн зам” 17,11 Далангийн замаар ордог байсныг Ханын материал дээр буцаж эргүүлэх
  4. Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ-3- Дүнжингарав худалдааны төв” 12,9 Толгойтын гудамжаар Нарангийн гол ордог байсныг урдуураа Москвагийн гудамж, Нарангийн гудамж, Хүнсчдийн гудамжаар оруулан Нарангийн гол орох,
  5. Ч:46 “Улаанчулуут- Их наран- Вокзал” 9,7 Толгойтын замаар Улаанчулуут ордог байсныг Чингис Соосэ дээр буцаж эргүүлэх,
  6. Ч:57 “Улаанчулуут- Их наран- МУИС” 14,10 чиглэлийн замналд өөрчлөлт орох болно. Толгойтын замаар Улаанчулуут ордог байсныг Чингис Соосэ дээр буцаж эргүүлэх, Улаанчулуутаас Арвайн үндэс хүртэл богино эргэлтээр 1 тээврийн хэрэгсэл 20 минутын зайтай иргэдэд үйлчлэхээр төлөвлөлт хийгджээ.

Т.Гэрэл

ФБ сэтгэгдэл

Check Also

Иргэдийн мэдэх эрхэнд онц аюул учирлаа

ФБ сэтгэгдэл