Friday , July 19 2019
Home / МЭДЭЭ / “НЭГДМЭЛ МОНГОЛ” УУЛЗАЛТ ЭРДЭНЭТ ХОТОД ҮРГЭЛЖИЛЛЭЭ

“НЭГДМЭЛ МОНГОЛ” УУЛЗАЛТ ЭРДЭНЭТ ХОТОД ҮРГЭЛЖИЛЛЭЭ

3
Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн амралтын өдрөөр “Нэгдмэл Монгол” анхны уулзалтаа Эрдэнэт хотноо хийж иргэдтэй санал бодлоо солилцлоо. Өнгөрсөн оны 12-р сарын 19 нд анх хөдөлгөөн байгуулснаа зарлаж Монголын нийгэмд тулгамдаад байгаа өч төчнөөн асуудал байгаа боловч нэн тэргүүний гурван асуудлыг чухалчилж ярихаа мэдэгдсэн юм.

-Нэгдүгээрт, Шударга ёсыг сэргээн тогтооно
-Хоёрдугаарт, Байгалийн баялгийг нийт иргэдийнх болгоно
-Гуравдугаарт, Дундаж давхаргыг босгоно

“Монголын нийгэм ямар байх вэ гэдэг дээр гарц шийдэл хайх, хөгжил дэвшлийн тухай ярих цаг болсныг дурдаад энэ цаг үе биднээс эр зориг, арга ухаан шаардаж байна. Төр нь иргэдийнхээ боломжийг хулгайлагч гэмт хэрэгтнүүдээр дүүрч, намууд нь мафижсан бүлэглэлүүдийн үүр уурхай болж олон мянган гишүүдийнхээ итгэлийг алдаж байна. Баяжих, хөлжих хүсэлтнүүдийн хөлд Монгол Улс туйлдаж жирийн иргэд хохирч Монголд амьдрах улам хэцүү болж байна. Одоо үүний эсрэг нэгдэх цаг болсныг зарлаж хөдөлгөөнөө танилцуулж байсан бол энэ удаа Орхон аймгийн иргэдтэй байгалийн баялгийг нийт иргэдийнх болох ёстой сэдвээр голчлон ярилцаж Эрдэнэт үйлдвэр болон бусад Монголыг баялагийг цөөхөн хүн лиценз нэрээр эзэмшдэг, эзэмших нэрээр захиран зарцуулдаг, наймаалдагийг таслан зогсоож Үндсэн хуулийн заалтын дагуу ард түмэн баялгийн эзэн болох ажлыг зохион байгуулж хийнэ. Авлигажсан төсөв зохиодог булай явдлыг тас цохин улсын төсвийг хэмнэж хөрөнгө оруулалтыг үр ашигтай болгож гадаадынханд зориулж Монголчууд зээл авдгийг зогсооно. Стратегийн ордуудаас төсөвт ордог мөнгийг нэгтгэн «Баялгийн сан» байгуулж иргэдийг өрийн дарамтгүй болгож, орлогыг нь нэмэгдүүлнэ. Авлигачдын хууль бус хөрөнгө мөнгийг хуулийн дагуу хураан авч гэр хорооллыг орон сууцжуулна, Уул уурхайн бус экспортыг эрс нэмэгдүүлж, гадаад худалдааг нэгдмэл бодлогоор хэрэгжүүлнэ гэсэн юм. Мөн тэрээр Шударга ёсыг сэргээн тогтооход таван зүйлийг хийнэ гэсэн юм. Хууль хяналтын салбарт тогтсон шударга бусын хонгил нийгмийн бүхий л салбарт үүрлэн халдварлаад байгааг нураана, Иргэдийн итгэлийг өөрсдийн шуналаас доогуур үзэж сонгогчдын итгэлийг алдаад байгаа УИХ-ыг тараахаас эрс шинэчлэлийг эхлүүлнэ.
1
Гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон бол шийтгэлээ хүлээдэг, зохих цээрлэлээ хүртдэг болно. 60 тэрбум мэтийн хэргийг эрх мэдлээрээ хамгаалагчид, үйлдлээрээ хэрэгжүүлэгчид, дэмжин оролцогсдыг ард түмний шударга шүүхийн өмнө аваачна. Эрх мэдэлтнүүдэд ээлтэй, иргэдэд халтай хууль, журмуудыг нэн даруй хүчингүй болгож, хувь хүн биш хууль засагладаг тогтолцоог бүрдүүлнэ. Намуудыг өмчгүй болгож улс төрийн шударга өрсөлдөөнийг бий болгоно. Сонгуулийг жижиг 76 тойргоор явуулдгийг зогсоож мөнгө тараахыг төрийн эсрэг гэмт хэрэг хэмээн хатуу шийтгэл хүлээлгэдэг байх хэрэгтэй гэсэн юм. Гурав дахь гол сэдэв болох Дундаж давхаргыг босгоно. Бензин шатахуун, гол хэрэглээний барааны үнийг хазаарлаж, цалин орлогыг нэмэгдүүлнэ. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж татварыг хялбаршуулсан байдлаар тооцдог болно. Эдийн засгийн ардчиллыг бий болгож хоршоолсон супермаркетийн сүлжээ, шатахуун түгээх сүлжээ, даатгал, банк, эмийн худалдааны сүлжээ болон олон нийтийн оролцоотой болгоно гэдгийг ч илэрхийлсэн юм. Ийнхүү Эрдэнэтчүүд “Нэгдмэл Монгол” хөдөлгөөнийг дэмжихээ илэрхийлсэн бол уулзалтын төгсгөлд иргэдийн сонирхсон асуултад хариулж “Монголоо гэсэн сэтгэлтэй хүн бүрийг энэ хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна” гэлээ.
4
6

ФБ сэтгэгдэл

Check Also

Хуульч Д.Оросоо: Татварын нэмэгдэл бол улс төрийн заль мэх, хууран мэхлэлт юм

-МАН олонхи болсон УИХ татвар нэмсэн. Олон нийт эсэргүүцэж байгаа ч энэ шийдвэрээ ОУВС-ийн шаардлага …