Tuesday , May 21 2019
Home / МЭДЭЭ / Нийгэм / МАЛЫН МАХАН АШИГ ШИМИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

МАЛЫН МАХАН АШИГ ШИМИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Малын махан ашиг шимийг нэмэгдүүлэх дэвшилтэд технологи” сургалт, танилцах аяллыг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага, Европын холбоо, Монгол Улсын Засгийн газар–Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран хэрэгжүүлж буй (SECiM C2) нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх төсөл, Хонгор, Шарын гол, Дархан сумдын Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж махны нэмүү өртгийн сүлжээний оролцогч малчдын 18 төлөөлөл, малын эмч, дөрвөн зоотехникч, Дархан-Уул аймгийн хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоо, SECIM төслийн хоёр гишүүн зэрэг нийт 24 төлөөлөлд уг сургалтад хамрагдлаа.

40052784_305381213569934_6295823663912452096_n

Уг сургалтыг Төв аймгийн МАШ эрчимжсэн аж ахуйг түшиглэн зохион байгуулсан бөгөөд зөвлөх Ч.Нилбаатар нь цахилгааны соронзон долгионы багаж ашиглан хурга, бярууг төөнөх аргаар хөнгөлж бэлчээрээр маллаж махны гарцыг нэмэгдүүлэн 11 сард худалдаанд нийлүүлж байгаа туршлагатай танилцаж, танхимын сургалт зохион байгууллаа. Энэ аргаар зөв хөнгөлөхөд цус гардаггүй, малыг цочролд өртүүлдэггүй, зовуур багатай, малын маллагаанд саад учруулдаггүй бөгөөд махны гарц болон амт чанарыг нэмэгдүүлдэг давуу талтай аж. Тухайлбал монгол үхрийн тугал, бярууны амьдын жинг 37 хувиар нэмэгдүүлж, нядалгааны гарцыг 53.9 хувь, махны гарцыг 80.1 хувьд хүргэж байгаа нь батлагдсан байна. Мөн сургалтаар малын махан ашиг шимийг нэмэгдүүлэх талаар мэдээлэл өгч, төөнөх аргаар зассан хурга, бярууны аж ахуйтай танилцаж, төөнөх багаж хэрэгслийн талаар оролцогчдод танилцуулж, туршилтаар хоёр хургыг малын эмч нарын төлөөллөөр хөнгөлүүлж үзүүлсэн байна.

Төөнөж зассан малыг бусад малаас 5-10 км зайд тусгаарлаж маллах шаардлагатай байдаг байна. Мөн сургалтад Дархан-Уул аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоог төлөөлж зөвлөх Н.Дэлгэр малчид хоршоо байгуулж ажиллахын давуу тал, боломжийн талаар мэдээлэл өглөө.

Энэхүү сургалтын үр дүнд малчид хоршоо, бүлгийн зохион байгуулалтад орж төөнөж зассан хурга, бярууны аж ахуй байгуулж, махны үйлдвэрүүдтэй хамтран ажиллах замаар мал сүргээ эдийн засгийн эргэлтэд оруулж, өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой гэж оролцогчдын зүгээс дүгнэжээ.

Р.Хишигжаргал

ФБ сэтгэгдэл

Check Also

Гадаадад байгаа Монголчуудыг Монголын хөгжилд ашиглая

\Ажил хэрэгч санал\ …Аливаа улс орны хѳгжлийн хүнд хэцүү үед гадаадад цагаачлан гарсан иргэд нь …