Tuesday , September 17 2019
Home / УРЛАГ / Яруу найраг / Г.Аюурзана : Бяцхан суурингуудыг би сайн ойлгодог.

Г.Аюурзана : Бяцхан суурингуудыг би сайн ойлгодог.

Бяцхан суурингуудыг би сайн ойлгодог.
Бяцхан суурингийн нохдын дуу золбоотой,
Xүмүүсийн инээвхийлэл гунигтай байдаг.
Ингэж хүлцэнгүй инээвхийлдэг хүмүүс л
Эртний бүрэнхий дууг мартаагүй явдаг.
Тэдний хүүхдүүд л шүлэгч болдог.
Зурагтын ганцхан суваг гардаг
Бяцхан суурингуудыг би сайн ойлгодог.
Зун нь энд диваажин шиг,
ªвөл нь зүүд шиг, хавар нь там шиг…
Намар гэж ер байдаг юм уу?
Шарлах ганц ч навчгүй
Саргар моддыг нь би дэндүү сайн ойлгодог.

ФБ сэтгэгдэл

Check Also

Ц.Бавуудорж : Хутагт Равжаагийн нутагт

Галбын хур хөллөж зүсрээд Ганган морьтон хатирч үзэгдэнэ Согтуу хутагтын хөхөмдөг нутаг Солонгын өнгөөр нумарч …