Tuesday , May 21 2019
Home / МЭДЭЭ / Эдийн засаг / Банк санхүүгийн салбарынхан цалингаа нэмж эхэллээ

Банк санхүүгийн салбарынхан цалингаа нэмж эхэллээ

 

4146Сошил ертөнц, нийгэмд тэр чигтээ хар бараан мэдээлэл голчлон хөвөрч, нийгэм бухимдалтай байгаа. Тэр дундаа Монголын эдийн засаг, санхүүгийн тал дээр гэрэл гэгээтэй мэдээ дуулдах нь ховор болжээ. Ийм цагт арилжааны банкуудаас цалингаа нэмсэн гэсэн сайн мэдээ ирж байна. Тухайлбал, Худалдаа хөгжлийн банк саяхан ажилчдынхаа цалинг нэмжээ. Үүний араас Төрийн банк болон бусад банк ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэх төлөвтэй байна. Энэ нь нэг талаас хэдхэн банкны асуудал мэт боловч, нөгөө талд арилжааны банкуудад ажиллаж байгаа хэдэн мянган хүний амьжиргаа дээшилж байгаа сайн мэдээ юм. Ийн хэлэхийн учир нь арилжааны банкууд 21 аймаг, 329 сум, 9 дүүрэгт олон мянган ажлын байрыг бий болгодог том салбар мөн. Тоон мэдээ иш татахад, орон даяар Хаан банк 535, Хас 100 гаруй, Голомт 91, ХХБ 50, Төрийн банк 35 салбартайгаар дунджаар нэг салбар нь 15 орчим ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр энэ мэдээ ойролцоогоор 10 мянга орчим банкны ажилтанд эерэг сайн мэдээ болж хүрнэ. Үүний ард олон мянган өрхийн амьжиргаанд ач тусаа үзүүлнэ гэсэн хүлээлт байна гэсэн үг юм. Энэ түүчээг Монголын хамгийн том санхүүгийн систем “Хаан” банк үргэлжлүүлж, мөн “Голомт”, Төрийн банк, Хас, Ариг банк гэх мэтээр бусад банк үргэлжлүүлбэл, олон мянган айлын амьжиргаа, санхүүгийн хүндрэлтэй энэ үед эдийн засагт эерэг үзүүлэлт болох юм. Банк, санхүүгийн салбарынхан ийн цалингаа нэмэгдүүлэх нь данс нь улайссан төр багш нарын цалинг нэмэгдүүлэхээс илүү боломжит асуудал.  Үндэслэл нь Монголын арилжааны банкууд зөвхөн хүүгийн орлогоос л гэхэд жилдээ дунджаар 25-215 тэрбум олдог, өөрийн хөрөнгө нь 22 наяд төгрөгт хүрсэн зэрэг тоон үзүүлэлтээр илэрхийлж болно. Ямартаа ч улс орон даяар эдийн засаг хүндрэлтэй байгаа үед санхүүгийн салбарт тэргүүлэх байр суурьтай байгаа банкууд цалингийн хэмжээгээ нэмэгдүүлж, эерэг сайн мэдээг дуулгаж эхэллээ.

ФБ сэтгэгдэл

Check Also

Дампуурал зарлахгүйн тулд зээлийн төлбөрөө хойшлуулж чадах уу

Шийдлийн Засгийн газраас Ж.Эрдэнэбатын Засгийн газар 23 тэрбум ам.долларын өртэй Монгол Улсыг хүлээн авсан юм. …