Tuesday , May 21 2019
Home / МЭДЭЭ / Улс төр / БАГТ БАЯРЫГ ХҮРГЭЕ

БАГТ БАЯРЫГ ХҮРГЭЕ

Тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга тамгаа аваад хоёр долоо ч хоноогүй байна. Төрийн тэргүүн ирэх дөрвөн жил хамтран ажиллах багаа бүрдүүлж амжаагүй байхад л АН-ынхан алдрын титмийг зүүхээр булаацалдаж байна. Угтаа бол ийм л юм болсон юм.

5aont23nub42m1v7u7k4u8nno1_b

1. Намын дэмжлэггүй нэр дэвшигч. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга үнэндээ сонгуулийн кампанит ажлын үед намынхаа дэмжлэггүйгээр ажилласан. Ерөнхийлөгчид нэр дэвших эрхийг нь олгосныг эс тооцвол АН энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ нэгэн цул болон дэмжиж чадсангүй. Тэр нэгэн жил Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчийн сонгуульд зүтгэхэд нэр дэвшүүлсэн нам нь (одоогийн МАН) баг болон ажиллаагүйтэй яг ижил нөхцөлд Х.Баттулга өрсөлдөөнд орсон. Нэг үгээр хэлэхэд Ерөнхийлөгчийн сонгуульд АН нэр дэвшүүлж л оролцсоноос биш үнэндээ кампанит ажлыг нэр дэвшигчийнхээ багт нь л орхисон. Одоо л намын дарга нь, лидерүүд нь ялалтын титмийг тэргүүндээ залахаар булаацалдаж буйгаас бус үнэн нь бол ийм л юм. Намынхаа удирдлагын багт байгаа, одоогоор хамгийн хүчирхэг фракц болоод байгаа “Шонхор”-ынхны дэвэлт тэрүүхэндээ л эргэлдэж байснаас биш тэргүүн фронтод галын шугам руу очиж чадаагүй. МҮДН, МоАН санаачилга, Нэг ардчилал зэрэг бусад фракц энэ удаагийн сонгуулийг уулан дээрээс дуран барин ажиглав.
Фортуна Н.Батбаяр, УИХ дахь намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат гээд МҮДН-ийнхэн, Г.Батхүү, Л.Болд, Ч.Сайханбилэг, С.Баярцогт гээд МоАН санаачилгынхан кам-панит ажлын үеэр нэр дэвшигчээ дэмжсэн нэг ч чин сэтгэлийн үг унагасангүй. “Нэг ардчилал”-ынхан ил тодоор эсэргүүцэв. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын хэлснээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүрээнийхэн эсрэг талд ажиллав. Харин санаанд оромгүй ганц фракц дэмжсэн нь “Алтангадас” байлаа.
2. Голсон юм голд оров. Одоогийн төрийн тэргүүн Х.Баттулга Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа өөрийн Засгийн газрыг огцруулна хэмээн кноп дарж байсан юм. Заналтайгаар огцруулснаа зарлаж байсан түүнд энэ удаагийн сонгуулиар экс Ерөнхий сайд нь галын шугаманд гарч ирэн тусаллаа. Голсон зүйл голд ордог нь юутай үнэн. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг батламжилсан АН-ын Их хурал дээр Х.Баттулгыад итгэл хүлээлгэсэн үг хэлснээсээ эхлээд л сонгуулийн кампанит ажил дуустал, ялалтын тугаа өргөтөл тууштайгаар дэмжсэн. “Алтангадас” фракцын тэргүүн, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав намаасаа нэр дэвшигчийн менежерийг хийж зүтгэв. Намынхаа орон зайг “Алтангадас”-ынхан ийн нөхөв. Нэмээд мөн л Х.Баттулга Ерөнхийлөгчийн гишүүн, сайд байхдаа заналтайгаар огцруулсан танхимынх нь сайд Ц.Оюунгэрэл эхнээс нь эцсээ хүртэл дэмжсэнийг хэлэх хэрэгтэй.
3. Баярлах эрхтэй нь Х.Баттулга Ерөнхийлөгчийн өөрийнх нь баг. Нам нь нүүр бууруулсан ч Х.Баттулга Ерөнхийлөгч сонгуульд чамбай багтай оролцсон. Аса явуулын станц, Л.Мөнхбаясгалан сэтгүүлч, Б.Баатар найруу-лагчийн дэмжлэгтэйгээр тэр өөрийн хүчээр сонгогдов. Ард түмний итгэлээр гарч ирэв.
Төрийн тэргүүн болсондоо хэн нэгэнд талархах ёстой бол өөрийн багтаа л баярла. Агуу спортод баярла. Бас нэгэн цагт амин найзтайгаа хамт огцруулж байсан экс Ерөнхий сайддаа баярла. Ялалтын титмийн эзэд нь тэд юм. Ерөнхийлөгч Х.Баттулгын багт баярыг хүргэе.

эх сурвалж: Үндэсний шуудан

ФБ сэтгэгдэл

Check Also

У.Хүрэлсүхийн ЗГ юу хийх, ямар үр дүнд хүрэх талаар эмх цэгцтэй ойлголтыг өгч чадсангүй

Гадаад бодлогын хэрэгжилтийн талаар УИХ дахь АН-ын бүлэг санал дүгнэлт  хүргүүллээ. Монгол Улсын Ерөнхий сайд …