Tuesday , May 21 2019
Home / СОНИН / Агааржуулагч ямар өвчин үүсгэдэг вэ

Агааржуулагч ямар өвчин үүсгэдэг вэ

5ec8e4839a562fd733ff672c3a090d13Агааржуулагчтай өрөө зуны улиралд сэрүүхэн сайхан  байдаг шүү дээ. Гэхдээ урт хугацаагаар агааржуулагчийн дор амьдарна гэдэг мөн эрсдэлтэй юм. Хэрэв агааржуулагчаа байнга цэвэрлэхгүй бол их хэмжээний нян, вирус хуримтлагдан, агааржуулагчийн салхиар үлээгдэн гарч өрөөний агаарыг бохирдуулдаг бөгөөд улмаар хүний уушгийг хордуулдаг байна. Агааржуулагчаас шалтгаалсан уушгины архаг нь харшлын шинжтэй уушгины үрэвслийн нэгэн төрөл юм.

Иймээс тогтмол хугацаатай агааржуулагчаа цэвэрлэх нь эрүүл мэндэд ашигтай. Агааржуулагчийг хоёр сар тутамд нэг удаа цэвэрлэх хэрэгтэй бөгөөд агааржуулагчаа нээхээс өмнө цонхоо онгойлгож, өрөөний агаарыг сольж, мөн 1-3 цаг тутамд нэг удаа агааржуулагчгүй өрөөнд орж цэвэр агаар амьсгалах хэрэгтэй.

Эх сурвалж: www.solongonews.mn
ФБ сэтгэгдэл

Check Also

Сэрэмжлүүлэг: 946 хүн хачигт халдвараар өвчилжээ

Хачгаар дамжих халдварт өвчний хүний өвчлөл өсөх хандлагатай байна. Он гарсаар хачгаар дамжих халдварт өвчний …